Автоматаар шигших төхөөрөмж
Бохир усан дахь том хог хаягдалыг өөрийн өргөгддөг сэрээгээр өргөж уснаас нь шүүдэг төхөөрөмж юм.
Хэрэглээ:
Энэ төхөөрөмжийг хөдөө аж ахуй, уул уурхайн цэвэршүүлэх байгууламжанд дангаар нь буюу нэмэлт төхөөрөмжүүдийн хамт ашиглана.
Давуу тал:
Овор хэмжээ багатай, ажиллагаа хурдан
Зургийн тайлбар:
Урд талаас харагдах байдлыг 1 дүгээр зурагт харуулав.
Ар талаас харагдах байдалыг 2 дугаар зурагт харуулав.
Ар талд байрлах хаягдал тосох шүүгчтэй савыг 3 дугаар зурагт харуулав.
Суурилагдаад ашиглагдаж байгаа байдалыг 4 дүгээр зурагт харуулав.
Зураг 1
Хэрэглээ:
Энэ төхөөрөмжийг хөдөө аж ахуй, уул уурхайн цэвэршүүлэх байгууламжанд дангаар нь буюу нэмэлт төхөөрөмжүүдийн хамт ашиглана.
Давуу тал:
Овор хэмжээ багатай, ажиллагаа хурдан
Зургийн тайлбар:
Урд талаас харагдах байдлыг 1 дүгээр зурагт харуулав.
Ар талаас харагдах байдалыг 2 дугаар зурагт харуулав.
Ар талд байрлах хаягдал тосох шүүгчтэй савыг 3 дугаар зурагт харуулав.
Суурилагдаад ашиглагдаж байгаа байдалыг 4 дүгээр зурагт харуулав.
Зураг 1
Зураг 2
Зураг 3
Зураг 4
Сэгсэрч шигших төхөөрөмж
Энэхүү төхөөрөмжийн үйл ажиллагаа нь энгийн автомат угаалгын машины үйл ажиллагаатай ижил явагдана. Арын хоолойгоор дамжиж орж ирсэн бохир хог хаягдалтай ус төхөөрөмжийн дотор талд байрлах шигшүүрэн эргэлддэг хувин дотор эргэлдэх явцад бохир хог хаягдал нь эргэлтийн дагуу машинаас урагш унах бөгөөд шигшигдсэн ус нь шигшүүрэн хувингаас төхөөрөмжийн доод хэсэгт унаж сорох нацосоор өөр хоолой руу шилжинэ. Төхөөрөмжийн шигшүүрэн хувин нь дунджаар 10-15 секундын хугацаанд 1 удаа эргэх бөгөөд мөн даралттай усаар давхар шүршиж хог хаягдалыг ялгана.
Хэрэглээ:
Төхөөрөмжийг уул уурхай, хөдөө аж ахуй, орон сууц, нийтийн цэвэршүүлэх байгууламжнд ашиглахад зориулагдсан бөгөөд шороорхог, жижиг хатуу хог хаягдалтай усыг ангижруулах зорилготой юм. Бүтээгдэхүүн нь хаана хэрэглэгдэхээс шалтгаалаад хэлбэр хэмжээний хувьд олон төрлийн сонголттой.
Давуу тал:
Энэхүү төхөөрөмж нь зэвэрдэггүй ган төмөрөн (stainless steel) материалаар хийгдсэн бөгөөд мөн аргон гагнуураар гагнагдсан учир олон жилийн эдэлгээ даах чанартай бүтээгдэхүүн юм. Бид энэхүү бүтээгдүүний баталгаат засварыг 3 жил үнэ төлбөргүй хариуцах болно.
Зургийн тайлбар:
Хажуу талаас 1 дүгээр зурагт харуулав.
Төхөөрөмжийн доод хэсэгт байрлах ус шахагч насосыг 2 дугаар зурагт харуулав.
Арын орох хоолойн зургийг 3 дугаар зурагт харуулав.
Төхөөрөмжийн урд талын доод хэсэг байрлах хог хаягдал унах савыг 4 дүгээр зурагт харуулав.
Дотор байрлах эргэлддэг шигшүүрэн хувинг 5 дугаар зурагт харуулав.
Зураг 1
Зураг 2
Зураг 3
Зураг 4
Зураг 5
Энгийн шигшүүр
Энэхүү төхөөрөмж нь цахилгаан хөдөлгүүрээр ажилладаггүй бөгөөд хамгийн энгийн төхөөрөмж юм. Тус төхөөрөмжийн арын дээд хэсэгт бохир усны хоолойны холболт байх бөгөөд тус холболтоор бохир ус орж ирэх бөгөөд төхөөрөмжийн урд хэсэгт босоо хэлбэрээр байрласан ган тороор шигшигдэн гарах юм.
Хэрэглээ:
Энэхүү төхөөрөмжийг арьс ширний үйлдвэрийн цэвэрлэх дэд станцад хэрэглэхэд илүү тохиромжтой юм. Учир нь шүүлтүүр торны нүх нь жижиг учир уснаас тос, царцмал зэрэг өтгөвтөр химийн бодисыг тодорхой хэмжээнд ялгах боломжтой юм. Ут төхөөрөмжийг дангаар нь хэрэглэхэд бүтээмж муутай учир нэмэлт буюу хавсармал төхөөрөмжөөр ашиглавал илүү үр дүнтэй юм.
Давуу тал:
Хэрэглэхэд хялбар, шүүртүүрийг солих боломжтой, цахилгаан зарцуулахгүй. Мөн энэхүү төхөөрөмж нь бусад төхөөрөмжийн адил зэвэрдэггүй ган төмөр материалаар хийгдсэн учир чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн юм.
Зургийн тайлбар:
ЭШ100, ЭШ40 загваруудын нүүрэн талыг 1 дүгээр зурагт харуулав.
Хажуу талаас нь 2 дугаар зурагт харуулав.
Зураг 1
зураг 2
Эргэлдэн шахагч шүүлтүүр
Энэхүү төхөөрөмж нь Цахилгаанаар ажиллах бөгөөд 45 градус налуутай уртаашаа босоогоороо бохир усны урсац дээр байрлаж доод хэсгийн шүүлтүүрэнд шүүгдэж үлдсэн хог хаягдалыг махны эргэлддэг гол шиг сэнсэн голоороо дээш өргөж шахдаг бөгөөд хог хаягдалыг бордоо мэт хуурай болгон ялгах төхөөрөмж юм.
Хэрэглээ:
Уг төхөөрөмжийг орон сууц болон нийтийн эзэмшилийн барилга байгууламжад цэвэрлэх дэд байгууламж болгон хэрэглэвэл бохирын шугамны бөглөрөлөөс урдчилан сэргийлж чадах юм.
Давуу тал:
Төхөөрөмжөөс гарсан хаягдал нь хуурай хэлбэртэй гарч байгаа нь хаягдалыг тээвэрлэхэд, устгахад хялбар юм. Мөн орон сууц, нийтийн аж ахуйн бохирын байгууламжид суурилуулсан төхөөрөмжөөс гарах хаягдалыг бордоо хэлбэрээр ашиглах боломж байгаа нь давхар эдийн засагч төхөөрөөмжийг харуулж байна. Шүүгдэхээр урсаж буй бохирын төвшингөөс шалтгаалан төхөөрөмж маань ажиллах эсвэл амарах горимтой учир цахилгаан царцуулалтыг багасгаж моторын ажилах жилийг ихэсгэж өгсөн давуу талтай. Бүх металл нь зэвэрдэггүй ган учир чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн юм.
Зургийн тайлбар:
Төхөөрөмжийн сэнсэн голыг 3 дугаар зурагт харуулав.
Шахагдсан хог хаягдалыг дахин шигших торон шүүлтүүрийг 5 дугаар зурагт харуулав.
Их биеийн моторын хэсгийг ягаан өнгөөр 6 дугаар зурагт харуулав.
Арьс ширний үйлдвэрийн цэвэрлэх дэд байгууламжид суурилуулагдан хэрэглэгдэж байгаа байдалыг 7 дугаар зурагт харуулав.
Төхөөрөмжөөр ялгагдан гарсан хог хаягдалыг 9 дугаар зурагт харуулав.
зураг 1
зураг 3
зураг 5
зураг 6
зураг 7
зураг 8
зураг 9